СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-07-03

"Mongolia fashion week-2025" арга хэмжээний хүрээнд “Хувцасны хувьсгал” хэлэлцүүлэг болов

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
15 цагийн өмнө

"Mongolia fashion week-2025" арга хэмжээний хүрээнд “Хувцасны хувьсгал” хэлэлцүүлгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хувцас үйлдвэрлэл, оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Хувцас загвар урлагийн холбоо хамтран 2025 оны 07-р сарын 2-нд Төрийн ордоны Их монгол танхимд амжилттай зохион байгууллаа.

“Хувцасны хувьсгал” хэлэлцүүлэг нь өнгөрсөн ба одоо, дэлхийн хөгжил, алсын хараа гэсэн гурван дэд хэлэлцүүлгээс бүрдэсэн бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойллоо.

Үндэсний өв соёл, инноваци шингээсэн тогтвортой, түүхий эд, хувцас үйлдвэрлэл, загварын салбараар дэлхийд танигдах алсын харааг тодорхойллоо. 

Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэл эрхлэгч, загвар зохион бүтээгч, брэнд, урлан, мастерууд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч зэрэг салбарын бүх талын оролцоог хангасан 400 гаруй оролцогч оролцов. Мөн Дархан, Сэлэнгэ, Ховд, Завхан, Өмнөговь зэрэг 10 гаруй аймгуудаас төлөөлөл оролцож байна.

Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалын боловсруулах үйлдвэрийн 14 дэхь дэд салбар хувцас үйлдвэрлэлийн салбар, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйл Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээ, чиглэлийн 7.2.3-т хувцас загварын салбарыг тус тус төрөөс тодорхойлсон байдаг. Хувцас үйлдвэрлэл, загвар бол нэг зоосны 2 тал бөгөөд засгийн газрын 2 яамны дэмжлэгтэй хөгжих боломжтой билээ.

Алсын харааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар салбарын оролцогчид шийдлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.