СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-03

🔴LIVE: Ахмадууд 12-36 сарын зээл олгох асуудлыг маргаашийн дотор шийдэж өгөхийг шаардав

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
18 цагийн өмнө

Ахмадууд тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тэдний зүгээс тэтгэврээ 100 хувь авахыг хүсэж байгаагаа илэрхийлж, саналыг хүлээн авахгүй бол даваа гаргаас тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ гэв.

Ахмадын төлөөлөл:

-Бидний тэтгэврийг боомилж эхэлсэн учраас бид 6.16-наас суулт зарлаж эхэлсэн. Өмнө нь 12-36 сарын зээлээ авч болоод байсан. Өөрсдөдөө хэрэгцээтэй зээлээ аваад амьжиргаандаа зарцуулаад яваад байдаг байсан. Ахмад настнууд үр хүүхдэдээ өр үлдээхийг үнэхээр хүсэхгүй шүү дээ. Бидний тэтгэврийн зээл нь инфляцад нөлөөлсөн гэдэг худал. Бид судалж үзсэн тэтгэврийн зээлээс болдоггүй юм билээ. Гадаадын улс орнуудад тэтгэврийн зээлийг тусгай зээл гэж нэрлэдэг. Чөлөөтэй, бага хүүтэйгээр зээл олгоод зөв бодлого явуулдаг. Төр засаг нь ахмадуудаа харж үздэг. Харин манайд эсрэгээрээ байдаг. Бид тэтгэврийн зээлийг тэглээд өг гэж хэзээ ч хэлж байгаагүй. Өөрсдөө л гаргасан шийдвэр. Монгол банк, салбар яам ахмадууд хамтраад ширээний ард суумаар байна. Ахмадууд бидний энэ асуудлыг маргаашийн дотор шийдэж өгөхийг хүсэж байна.

-. Бид өөрсдийнхөө амьдралын төлөө ингэж л тэмцэж байна. Биднийг дэмжиж байгаа УИХ-ын гишүүддээ баярлалаа. Тэтгэврээ 100 хувь авмаар байна.

-50/50 хувийн журам тэтгэврийн зээлтэй нэг ч ахмадад хэрэгжихгүй байна. . Бид 72 цагийн хугацаатай шаардлагыг холбогдох албаныханд өгсөн. Энэ хугацаа өнөөдөр дууслаа. Бид тайван суултаа өнөөдрөөр дуусгаж байгаа. Бидний шаардлагыг хүлээж авах хүртэл тэмцэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Өлзийбаатар
17 цагийн өмнө
116.206.83.106

Тэтгэврийн хүүгн бууруулах хэрэгтэй бндаа

ЗОЧИН
14 цагийн өмнө
116.206.83.106

МУ, ОУ-н ХҮНИЙ ЭРХИЙН КОНВЕНЦЕД НЭГДСЭН УЛС! ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН ХУУЛИНД : "ХҮН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ!, ХҮН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХТЭЙ!, ХҮН ОРОН БАЙРТАЙ БОЛОХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХ ЭДЛЭХ ЁСТОЙ" ГЭХ МЭТЧИЛЭН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН МАШ ИХ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙДАГ ШҮҮ! ҮҮНЭЭС МОНГОЛЫН. АХМАДУУД АМЬД ЯВАХ ЭРХ НЬ ХУМИГДААД БАЙНА! ЯАГААД ГЭХЭЭР ТЭТГЭВЭР ГЭЖ ШҮЛС ШИГ ЮМ АВДАГ УЧИР ТЭР НЬ АМЬДРАЛ ДЭЭР ХААНАА Ч ХҮРЭЛЦДЭГГҮЙ УЧРААС АХМАДУУД ӨВДӨХ ЭРХГҮЙ, ӨЛСӨХ ЭРХГҮЙ, АМЬД ЯВАХ ЭРХГҮЙ БОЛООД ЭРХ НЬ 100% ЗӨРЧИГДӨЖ БАЙНА! АХМАДУУД ӨМНӨ НЬ 36 САРЫН ЗЭЭЛ 100 % АВААД БАС Л ЯАЖ ИЙГЭЭД БОЛГООД ИРСЭН! ГЭТЭЛ АХМАДУУД АМЬДРАЛ ХҮНДРЭЭД ХУУЧИН АВДАГ БАЙСАН ЗЭЭЛЭЭ Л АВАХ ГЭТЭЛ МОНГОЛ БАНК ХААЖ БООЖ АХМАДУУДАД ҮЛ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ УЛМААР МАФИ БҮЛГИЙН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, АХМАДУУДЫН ЭСРЭГ ТУРХИРЧ ЭХЭЛЛЭЭ! ТИЙМЭЭС УДИРДЛАГУУДЫГ НЬ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛСОН БАЙНА!

Төмөртулга
8 цагийн өмнө
116.206.83.106

Банкны хүүг буулгах боломж байгаа.жагсаал цуглаан хийж буулгая

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.