СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
13 цагийн өмнө

Монгол Улсын Төрийн далбаа тээгч, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар–Шанхай чиглэлд шууд, хуваарьт нислэг үйлдэж эхэллээ. Уг чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гаргуудад тогтмол нислэг үйлдэнэ.

Шинэ чиглэл нээх нь тухайн хоёр орны аялал жуулчлал, худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэхийн зэрэгцээ зорчих нөхцөлийг хялбарчилж, хоёр улсын эдийн засгийн уялдааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. МИАТ ТӨХК нь олон улсын нислэгийн сүлжээгээ үе шаттайгаар өргөтгөж, бүс нутгийн стратегийн гол төвүүд рүү нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд Шанхай чиглэлд шууд нислэг нээснээр зорчигчид БНХАУ-ын худалдаа, санхүүгийн төв болох тус хот руу богино хугацаанд, тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.