СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-07-03

Улаанбурхан өвчний хавьтлын тоо 89855 болж нэмэгджээ

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
13 цагийн өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын гуравны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338-д хүрчээ.

Эдгээр иргэдийн 609 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 902 нь гэрээр эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн тохиолдлын 9820 болжээ. Хавьтлын тоо 75657-оос 89855 болж нэмэгдсэн бол нас баралт долоо байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4576-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2303, 5-9 насны 1455 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.