СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бага насны хүүхэд том оврын машинд дайруулж амиа алджээ

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
13 цагийн өмнө

Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн дуудлага мэдээлэл зургаадугаар сарын 27-ны өдөр бүртгэгджээ.

Увс аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон байжээ.

Сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч нарт хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, унадаг дугуй, скүүтэр, цахилгаан мотортой хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.