СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-02

Ж.Алдаржавхлан: Төсөл нь гарч, гүйцэтгэгч нь тодорсон сургуулийн бүтээн байгуулалтын ажил газраа чөлөөлж өгөөгүйн улмаас удааширч байна

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
17 цагийн өмнө

УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

-Хуулийг дэмжиж байгаа. Гурван асуулт байна.

Нэгдүгээрт, Х.Нямбаатар дарга гэр хорооллын орон сууцжуулах гэж байгаа. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөнө гэж байгаа. Бизнесийн ашиггүй байршилд байгаа барилгуудыг яах вэ?

Тухайлбал, Биокомбинатад байгаа барилгуудыг нураагаад оронд нь байшин барья гэхээр хэн ч сонирхохгүй. Иргэд нь маш хүнд байдалтай байдаг. Ийм төслүүдийг яаж шийдэх вэ? Бизнесийн байгууллагууд тийшээ орохгүй юм байна лээ.

Хоёрдугаарт, Та бид хоёр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд "Жигүүр гранд" компанитай уулзаж газар авахаар тохироод оронд нь нийслэлээс газар авч сургууль барихаар болж гүйцэтгэгч нь сонгогдчихсон байгаа. Гэтэл өнөөдрийг болтол "Жигүүр гранд" компани газраа чөлөөлж өгөхгүй байна. Сургуулийн барилгаа эхэлмээр байна. Энэ асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ?

Гуравдугаарт, Э.Бат-Амгалан гишүүнд ирсэн асуудлыг дамжуулахгүй бол болохгүй нь. БЗД-ийн 26 дугаар хорооны "Чю Эл" хотхоны урд зөвшөөрөлгүй маш том стандартын бус барилгыг эхлүүлсэн гэдэг мессеж иргэдээс ирүүлсэн байна. Энэ асуудалд онцгой анхаарч өгөөч ээ! гэв. 

Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариуллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.