СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-02

Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болгожээ

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
23 цагийн өмнө

Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарчээ.

Тус тогтоолоор "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компани, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компанийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид нэгтгэн өөрчлөн зохион байгуулжээ. 

“Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Дөргөний усан цахилгаан станц” ХХК, Мянгадын нарны цахилгаан станцыг нэгтгэн “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем"-ийн түгээх сүлжээний салбаруудыг нэгтгэн “Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Тайшир-Гуулингийн усан цахилгаан станц” ХХК, “Богдын голын усан цахилгаан станц” ХХК, “Тосонцэнгэлийн усан цахилгаан станц” ХХК, Сэрвэний нарны цахилгаан станц, Мөрөнгийн нарны цахилгаан станц, Борхын нарны цахилгаан станц, Хүнгүй-Галуутайн усан цахилгаан станцыг нэгтгэн “Тайшир ногоон эрчим” ТӨХК-ийг тус тус байгууллаа. Ингэснээр б

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.