СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн тамирчдад орон сууцны батламж гардуулав

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
23 цагийн өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардуулан өгөв.

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 3x3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчид мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар орон сууцны батламж гардуулан өглөө.

Улаанбаатар хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.