СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-02

🔴LIVE: Б.Пүрэвдорж: Хүнд зориулж байгуулсан байсан дөрвөн байнгын хороог татан буулгалаа

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
21 цагийн өмнө

"Хүнд зориулж байгуулсан байсан дөрвөн байнгын хороог татан буулгалаа" гэж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэллээ. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Дөрвөн байнгын хороог хүнд зориулж байгуулж байсан. Тухайлбал, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Б.Чойжилсүрэнд Аж үйлдвэржилтийн байнгын хороо, П.Анужин, М.Оюунчимэг хоёрт боловсрол, нийгмийн бодлогын байнгын хороог өгч байсан. Өнгөрсөн гучин жилд долоон байнгын хороотой байж ирсэн. Өргөдлийн байнгын хороог байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Төсвийн орлого буурах эрсдэлтэй гэдгийг би өмнө нь сануулж хэлж байсан. "Зүгээр ээ" л гээд байсан. Орлого буурч байгаа тохиолдолд төсвөө тодотгох нь зөв. Зарлагаа хэмнэж байгаа нь зөв. ТӨҮГ-уудын ашигт үйл ажиллагааг сайжруулах ёстой. 

Монголбанкны ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлсэн. Мөнгөний бодлогын хороог ээлжит бусаар хуралдуулах боломжтой байдаг. Ахмадын зээлийг хуучнаар нь шийдвэрлэхийг хүссэн байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.