"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилж, намрын чуулганаар өргөн барина" гэж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилж, намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна.
Дан ганц намын бодлогоо бариагүй гэж хариуцлага тооцох нь өрөөсгөл. Дархан бүрэн эрхтэй байх ёстой вэ? Хэсэгчилсэн бүрэн эрхтэй байх вэ? Бүрэн эрх нь ямар тохиолдолд бүрэн эрхгүй болох вэ? Хүний бүрэн эрх бус мандатыг хамгаалж байгаа зүйл юм.
С.Ганбаатар гишүүн гэхэд өөрт нь ямар ч хамааралгүй хүний гэрт очиж бүрэн эрхээ ашигласан. Хууль хяналтын байгууллагын ажиллагаанд саад учруулаад, иргэдэд худал мэдээлэл тараасан. Түүнчлэн Монгол Улсын гадаад дотоодод бүрэн төлөөлөх бүрэн эрхтэй ерөнхийлөгч рүү дайрч, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхсэн.
Энэ ёс зүйгүй асуудал нь эрхзүйн орчин байдаг бол тухайн гишүүнийг эгүүлэн татах хэмжээний асуудал юм. Төрийнхөө эсрэг ард түмнээ турхирч байгаа үйлдэл. У.Хүрэлсүх гэж хувь хүн бус төрийн тэргүүн гэдэг утгаар нь хандах ёстой. Энэ талаар гишүүд бас үгээ хэлсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.