"Тамирчдаа ялгаварласан зүйл байхгүй. Жүдо бөхийн холбооноос материалаа ирүүлэхээр хоёр тамирчинд зохих урамшууллыг нь олгоно" гэж УИХ-ын гишүүн, Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хэлэв.
УИХ-ын гишүүн, Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам:
-Холбогдох хууль журмын дагуу салбар яам дасгалжуулагчид 50 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал, тамирчин тус бүрд 25 сая төгрөгийн урамшуулал олгосон. Мөн холбогдох хууль журмыг дагуу 2026 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлээд дөрвөн тамирчин сар бүр нэг сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно. Бусад ДАШТ-д амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдад ч мөн олгогдоод явна. Тамирчдаа ялгаварласан зүйл байхгүй.
Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох хууль журмын дагуу амжилт гаргасан шигшээ багт 500 сая төгрөг олгосон. Энэ бол жилд ганц удаа олгогддог шагнал юм. Мөн хотын дарга Х.Нямбаатар дөрвөн тамирчин тус бүрд 150 сая төгрөгийн орон сууцны гэрчилгээ олгосон. Манай улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан тус тэмцээн үзэлтээрээ рекорд тогтоогдсон. Монгол Улсыг дэлхийд сурталчилсан тэмцээн болсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гавьяат ч зүгээр нэг тэмдэг болж дээ уул нь эхлээд Хөдөлмөрийн хүндэт медал, Алтан гадас одон, Хөдөрмөрийн гавьяаны улаан тугийн одон, тэгээд Гавьяатаа өгмөөр юм даа