СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-02

🔴LIVE: Б.Чойжилсүрэн: Баянгийн цахилгаан станц надтай огт хамааралгүй

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
23 цагийн өмнө

"Баянгийн цахилгаан станц надтай огт хамааралгүй. Хэрвээ хамааралтай бол би төрд үнэгүй шилжүүлж өгнө" гэж УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлж байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний яамнаас гурван багц хуулийг өргөн барихаар болсон. Байнгын хорооны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн зүгээс дэмжих хандлагатай байна. Хувь хүн болон аж ахуй нэгжид давуу эрх олгосон заалт байхгүй. Эрчим хүчний сайдын эрх мэдлийг хязгаарласан. Асуудлыг сайд дангаараа шийдэхгүй цөөнх оролцоно гэж зааж өгсөн байгаа.

Би бол шаварт унасан. Эрчим хүчний салбар гучин жил хүнд байгаа. Цахилгаантай байх уу, үгүй юу гэдэг асуудал дээр тулж ирсэн учраас үнэ нэмсэн. Надад ямар нэг станц байхгүй.. Ямар нэг ашиг сонирхлын зөрчил надад байхгүй.

ТЭЦ-3 дээр гарсан ослын нөхцөл шалтгааныг тогтоож байх шиг байна. Албаныхан олон нийтэд мэдээлнэ. Өвөлжилтийн бэлтгэл 10 хувийн хоцрогдолтой явж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.