Сагсан бөмбөгийн 3х3 багийн тоглогч, Монгол Улсын шинэхэн гавьяат тамирчин Н.Нандинхүсэлийн сэтгэгдлийг хүргэж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Нандинхүсэл:
-Төрийн дээд шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Бид энэ мөчийг мөрөөддөг байсан. Итгэж чадахгүй байна.
Есөн настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж байна. Шигшээ багт ороод гурван жил болж байна. Монголын эмэгтэй тамирчид дэлхийн медальтан болсонд баяр хүргэж урам хайрласан үг ерөнхийлөгч хэлсэн.
Миний хувьд гадаадын сургуульд хүсэлтэй байсан. ДАШТ-ний өмнө сургуулиудаас санал ирсэн байсан. Ингээд Флоридагийн технологийн их сургуульд суралцахаар болсон байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.