Монгол Улсын гавьяат тамирчин болсон 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Монгол улсын гавьяат тамирчин О.Хулан:
-Миний хувьд яг энэ төрлөөр долоо дахь жилдээ тоглож байна. Энэ хугацаанд маш их хожигдлыг амссан. Биднийг дэмжиж байгаа ард иргэдийнхээ итгэлийг дааж, амжилт гаргаж ард түмнээ баясгах өдөр ирнэ гэдэгт итгэдэг байсан. Хөдөлмөрийн үр дүн гардаг юм байна.
Манай баг залуу. Бидэнд ирээдүй байгаа. Энэ их хайр хүндэтгэлийг хөдөлмөрөөрөө хариу барихыг хичээнэ. Ард иргэдийнхээ бүх хайрын мэдэрч байгаа. Миний хамгийн том туслагч гэр бүлийхэн минь. Манай баг битүү морь шиг л байсан. Хүчтэй багуудыг хожсоныхоо дараа шоконд орсон.
Монгол Улс минь мандан бадрах болтугай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.