СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-07-02

Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнаж, батламж гардуулна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Улаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийн мөнгөн шагнал болон батламжийг гардуулна.

Тус шагналын журам нь, 

"Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам"-ыг 2022 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах байх үедээ баталж байжээ. 

Энэ журмын хавсралтад, 

2.1.Өөрийн үйл ажиллагаа, хүчин чармайлтаараа Монгол Улсыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан, Монгол үндэстний үнэт зүйл, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын иргэн, баг, хамтлагийг төрийн болон төрийн бус  холбогдох мэргэжлийн байгууллага хамтран шагналд нэр дэвшүүлнэ.

Шагнал олгох, 

4.1.Шагналын хэмжээ иргэнд 200.0 (хоёр зуун) сая төгрөг, баг, хамтлагт 500.0 (таван зуун) сая төгрөг байна.
4.2.Шагналыг Засгийн газрын шийдвэрт үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар олгоно.
4.3.Шагнал олгох арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.