СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Мөнхчулуун: Худалдагчийн биеийн байдал хүнд, хараа нь муудсан байна. Хэрэг шуурхай шийдэгдэнэ гэж итгэж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Дундговь аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг “Зургаан ширхэг зайрмаг зээлсэнгүй” гэж зодож танхайрсан хэрэг зургаадугаар сарын 27-ны өдөр гарсан. Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн этгээдэд холбогдох гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн зөвшөөрөлтэй 48 цагийн хугацаатай баривчлах асуудлыг Прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж. 

Уг хэргийн талаар Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун: 

-Ажлаа хийж байсан дэлгүүрийн худалдагч эмэгтэйг зодсон этгээдийн асуудлаар аймгийн цагдаагийн даргаас тодрууллаа. Зургаадугаар сарын 27-ны өдөр дуудлага мэдээлэлдээ бүртгээд холбогдогчийг саатуулсан. Хохирогч 28-нд хотруу явсан. Энэ хэрэг гомдлын бүртгэлд бүртгэгдсэн шалгагдаж байгаа. "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал прокурорын зөвшөөрлөөр явагддаг учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэж мэдэгдсэн болно.

Мөн хохирогчийн дүүтэй холбогдож тодрууллаа. Эгчийнх нь биеийн байдал хүнд, хараа нь муудаж байгаа талаар хэллээ. Цагдаагийн байгууллага хэрэг хянан шийдвэрлэхдээ гомдлыг хүлээн авах, мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхэд шилжүүлэх гэх мэт үйл явцыг хуульд заасан хугацааг дагаж мөрддөг учир хөндлөнгөөс оролцох, хурдлуулах боломжгүй байдаг юм. Гэхдээ нэгэнт ийм тодорхой асуудал учир түргэн шуурхай шийдэгдэнэ гэж итгэж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

МӨНХЧУЛУУНЫ ХАМААТАН ЗАЛУУГ ЦАГДАА НЬ СААТУУЛААГҮЙ

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хэрэг үйлдсэн этгээд байна. Хохирсон этгээд байна хэргийн сэдэл бна. Мөн хэрэг үйлдсэн үеийн бичлэг баримт бна Өөр ямар зүйл хэрэгтэй болоод хууьд заасан хугацаа хүлээгээд байдаг юм болоо.

Иргэн
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зэрлэг балмад хүүрийг 6.н зайрмагтай нь 6.н жил шоронд хатааж алвал таарна

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Худлаа тэгж б.гаад тавьж явуулах арга...наад алуурчин чин ардаа том хаалгатай хог байх..наад новшоо шударгаар шийдээрэй.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Дундговийн цагдаагийн газарт арга хэмжээ аваач.Хүн алахаас ч буцахгүй гаж хүчирхийлэгчийг 4, 5 өдөр сул чөлөөтэй явуулж хэнд эрхэлж хэнийг айлгаж амиа хорлох юм ярьтал нь явуулдаг ямар хууль дүрэм бнаа.Нийгмийг хэдэн өдөр хордуулж сошиал л тусалж бна ш дээ Иргэн хуулиараа биеэ өөрийгөө хамгаалуулах эрх бгаа биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.