СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-01

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун ОУ-ын Санхүүгийн Корпорац (IFC)-ийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн Сергей Мытарев, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Х.Эрдэнэбаатар нар Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулав.

Энэхүү төсөл нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 102.5 км урт үргэлжилнэ. Тус төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий гуравдугаар зэрэглэлийн, 1520 мм царигтай гурван өртөө, 4 зөрлөгтэй 2.5 км урт гүүрэн байгууламжтай Монгол Улсад баригдаж байгаа анхны салбар төмөр зам юм.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан ажиллаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.