“Байрны үүдэнд хүмүүс унадаг дугуй хулгайлах гээд яваад байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллага энэ оны 06 дугаар сарын 26-ны 00:15 минутад хүлээн авчээ.
Тус мэдээллийг шалгахад иргэн “Б”-ын “Derec” загварын унадаг дугуйг 14-18 насны эрэгтэй хүүхдүүд хулгайлсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.