СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрчим хүчний дутагдал, утааг баяжих хэрэгсэл болгосон авлигачдын балгийг өнөөдөр амсаж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 цагийн өмнө

Улсын нийслэл Улаанбаатар маань ирэх өвлийг эрчим хүчний доголдол утаа угаар ихтэй хэвээр угтах нь. Энэ бол хариуцсан салбар дахь авлигачдын хувийн эрх ашгаа тэргүүнд тавьсны балаг.

Үүний үр дүн, хор хөнөөлийг жирийн иргэд бид амсаж, эрчим хүчээ хязгаарлуулж, хорт утаагаар амьсгалан олон жилийг өнгөрөөж байгаа билээ. Тиймээс энэ салбарын авлигачдаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, учирсан хор хохирлоо гаргуулахад болохгүй зүйлгүй мэт. Учрыг тодруулан уншигчдадаа хүргэе.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД АСАН Д.ДОРЖПҮРЭВЭЭС “ДЦС-3” ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭХ ЁСТОЙ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д энэ сарын 2-ны 00.25 цагийн үед осол гарсны улмаас нэг инженер нь амиа алдаж, өөр нь гэмтэн, өндөр даралтын цехийн есдүгээр турбины генератор, барилгын зүүн урд хана, дээвэр галд өртсөн билээ. “ДЦС-3”-ын хүчин чадлыг 50 мегаваттаар нэмэгдүүлэх төслийг 2013 оны долоодугаар сараас хэрэгжүүлэн, төслийн ажил дуусах шатандаа орж, шалгах, турших, тохируулах ажиллагаа хийгдэж байна” хэмээн тус ТӨХК-ийн 2025 оны зургаадугаар сарын 25-нд шинэчилсэн танилцуулгад дурджээ. Тэгэхээр туршилт, тохируулгыг нь хийж дуусаагүй байхад ийм харамсалтай осол гарсан байх нь.

Энэ осол, дэлбэрэлтийг цагдаа, тагнуул, АТГ-аас шалгаж буй бөгөөд хохирлын хэмжээг нарийвчлан гаргахаар ажиллаж буй юм. Албаны хүмүүс уг ослын дараах сэргээн босголтын зардалд 8.5 тэрбум төгрөг шаардлагатай хэмээсэн. Тэгвэл зөвхөн “ДЦС-3” ТӨХК-д учирсан хохирлын хэмжээ түүнээс ч өндөр аж. Хэдийгээр холбогдох байгууллагынхан эцсийн дүгнэлтээ гаргаж, учирсан хохирлын хэмжээг бүрэн гүйцэд тогтоогоогүй ч олон тэрбумаар тооцогдох хэмжээнд хүрсэн нь гарцаагүй. гэнэ. Учир нь өнөөдөр ч хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Мэдээж .

Энэ ослын улмаас шатсан, маш их хэмжээний хохирол учруулсан генераторын худалдан авах ажиллагааг өнөөдөр хэн ч эргэж харахгүй, сөхөхгүй байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, авлигачдын учруулсан хор хохирлын гор нь ийнхүү илэрч байгааг сөхөхгүй, анзаарахгүй байгаа юм.

Хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар энэ нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, “Чингис” бондын хөрөнгөөр авсан генератор байсан нь тодорхой болжээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны тогтоолоор “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөхөд зориулж 35 сая ам.доллар зарцуулахаар болсон байдаг. Улмаар БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанитай шууд гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн юм. Энэ төслийн ажлын хэсгийн даргаар нь 2012-2014 оны хооронд Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг томилсон байдаг.

Ингээд олон улсын санхүүгийн зах зээлд “Чингис” бонд гаргаж, “ДЦС-3” компанийн Төрийн сан дахь дансанд эхний шатны санхүүжилт болох 28 сая ам.долларыг оруулсныг арилжааны банкаар дамжуулан “Hunan industrial equipment installation”-д олгожээ. Дараа нь 2013 оны аравдугаар сарын 24-нд хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг Монголбанкнаас АНУ-ын банкуудаар дамжуулан уг компани руу шилжүүлсэн гэдэг. Ингээд өмнөд хөршөөс турбин генератор авч, 107 хятад ажилчин оруулж ирэн, суурилуулсан билээ. Түүнийг учир мэдэх хүмүүс БНХАУ-аас хуучирсан эд зүйл авчирч шахсан л гэлцдэг.

Гэвч энэ нь албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан авлигын хэрэг болж хувирсан юм. Тодруулбал, Д.Доржпүрэвийг 2016 оны есдүгээр сараас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаад “Hunan industrial equipment installation”-аас манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэй лун жан хуа нян минерал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ван Либао, түүнтэй хамтран бизнес эрхэлдэг “Шижиа инвестмент” компанийн захирал Жин Шиху зэрэг дөрвөн хүний данс руу удаа дараагийн гүйлгээгээр их хэмжээний ам.доллар шилжүүлснийг тогтоосон юм. Уг мөнгөнөөс юм. Улмаар Д.Доржпүрэвт 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц их хэмжээгээр эд хөрөнгө завшсан, 166.1.1.2 дахь хэсгийн “Онц их хэмжээгээр мөнгө угаасан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв. юм даг. Энэ мэт хүмүүсийн нөлөө орсон уу, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байсан Тамир гэгч уг хэргийг хэрэгсэхгүй болгох санал прокурорт гаргасан юм. Түүнд нь үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол прокурор баталсан байдаг. Ингэхдээ “БНХАУ-ын “Hunan indus-trial equipment installation” ХХК-ийн дансны хуулгыг Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу өмнөд хөршийн талаас авахаар хүсэлт тавьсан ч ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр хаах санал мөрдөгч гаргасныг прокурор баталгаажуулсан. Дараа нь прокурорын байгууллагаас уг хэргийг сэргээн шалгаж эхэлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас мөн л хаасан аж.

Уг нь хэргийг нь сэргээн шалгахдаа Сүхбаатар дүүргийн нутаг дахь тансаг зэрэглэлийн орон сууцын хорооллынх нь 10 тэрбумын үнэлгээтэй объект болон барилгын материалууд, хотын төвийн “Дипломат цамхаг” дахь үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг дэх орон сууц, “Ланд круйзер” маркийн хоёр автомашиныг нь улсад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулах үүднээс битүүмжилсэн байдаг. юм даг.

Тэгэхээр Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвээс “ДЦС-3” ТӨХК-д учирсан 35 тэрбумын хохирлыг нэхэмжилж гаргуулж болохгүй гэж үү. Үүний төлөө прокурорын байгууллага ажиллах ёстой. Прокурорын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг хангадаг “ДЦС-3”-т гарсан гал бол нийтийн эрх ашигт хохирол учирсан осол. Тиймээс прокурорын байгууллага энэ хохирлыг буруутай этгээдээс гаргуулах талаар ажиллах ёстой билээ.

УТААГҮЙ ТҮЛШНИЙ ЗҮҮН ҮЙЛДВЭРТ УГААСАН МӨНГИЙГ ХЭНЭЭС ГАРГУУЛАХ ВЭ

Улаанбаатарчууд ирэх өвөл юу түлэх нь ч тодорхойгүй боллоо. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өмнөд хөршөөс 226 тэрбум төгрөгөөр 300 гаруй мянган тонн коксжсон нүүрс авч, гэр хорооллынхонд тараана хэмээсэн нь дээр, доргүй хэл ам, хэрүүл тэмцэл болж байна. Нүүрс, сайжруулсан түлшээ олигтойхон ч асааж түлж хэвшээгүй бид коксоо асаах гэж мунгинаж байхдаа мөн л утаа ихээр саагиулж, түүндээ хордож ч болзошгүй.
н. Харамсалтай нь, “Тавантолгой түлш”-ийн үе үеийн удирдлага нуух шаардлагагүй зүйлсийг нууцын зэрэглэлд оруулж, булхай луйвраа хаацайлаад зогсохгүй мөнгийг нь угаачихсан ч байж болзошгүй. Аудитын байгууллагын тайланд “Тавантолгой түлш” компанийн үндсэн үйлдвэрлэл болох сайжруулсан шахмал түлшний үндсэн орц норм, үйлдвэрлэлийн техник, технологитой холбоотой баримт бичгүүд, барьцалдуулагчийн худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг үндэслэлгүйгээр байгууллагын нууцад оруулсан” хэмээн дүгнэжээ.

Ганц энэ ч биш, 2018-2024 онд нийт 300 гаруй тендер, бусад баримт бичгийг нууцад хамааруулсан байгаа юм. Энэ нь Байгууллагын нууцын тухай хуулийн 6.1-ийн “тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл”-ийг нууцалж болохгүй гэх заалтыг зөрччихөөд буй. Үүний цаана авлига, ашиг сонирхлын зөрчил байх магадлал өндөр. Магадгүй нууцад хамааруулж, мөнгө угаасан байхыг ч үгүйсгэхгүй. Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК хагас коксын үйлдвэр барих төслийн хүрээнд БНСУ-ын THRU LLC компанитай ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, төслийг удирдах, шинээр лаборатори байгуулах гэрээг сонгон шалгаруулалтгүй шууд байгуулсан аж. билээ. Уг 7.3 тэрбумыг 2022 онд тавхан сарын дотор шилжүүлжээ. Үүнээс үзэхэд, дээрх коксын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулчихсан бол Х.Нямбаатар өнөөдөр Хятадаас 300 гаруй мянган тонн кокс авна хэмээн ярьж суухгүй байсан нь тодорхой.

Эдгээрээс гадна “Тавантолгой түлш”-ийн зүүн үйлдвэрийн хоёр, гуравдугаар шугамын тоног төхөөрөмжтэй холбоотой мөнгө угаасан, татвар төлөгчдийн, эл компанийн хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийг луйвардсан байж болзошгүй гэх хардлага бас бий. Уг нь солонгос технологи, тоног төхөөрөмж суурилуулна хэмээсэн байдаг. Гэвч өмнөд хөршөөс түлш хатаагч төхөөрөмж, лаборатори нь дутуу техник хэрэгсэл авчирч суурилуулжээ. Үүний үр дүнг нийслэлчүүд амсаж, дутуу хатсан шахмал түлш түлж байв. Уг түлш дутуу хатаж, мөс нь цайрч хөлдсөн бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн өвөл тархаж байсныг уншигчид санаж буй биз ээ. Нойтон мод ноцооход ямар байдаг билээ, утаа уугиад асдаггүйг гал түлдэг хүмүүс сайн мэднэ. Дутуу хатсан шахмал түлшийг ноцооход яг л тийм байсан учраас өнгөрсөн жилүүдэд олон хүн угаартаж, утаа эрс ихэссэн гэхэд хилсдэхгүй.

Түүнчлэн сайжруулсан түлшний барьцалдуулагчтай холбоотой тендер будилаантай, уг барьцалдуулагчаас болж иргэд угаартаж амиа алдаж байж болзошгүй гэсэн хардлага ч бий. “Тавантолгой түлш”-ийнхэн тендергүй барьцалдуулагч авсан нь ч тодорхой болсон байдаг. Тодруулбал, аудитын тайланд “Гарааны баргил тех”, “Хангай хан өндөр”, “Барилт трейд” ХХК-ийн нэгдэн байгуулсан консерциумтай 19.5 сая төгрөг, Хятадын “Жуншин шинэ материал технологи” ХХК-тай 84.5 сая юанийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг нээлттэй тендер зарлалгүйгээр шууд худалдан авсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 35.1.1-д заасан “Захиалагч урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлын улмаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах яаралтай хэрэгцээ үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй”, 35.1.2-ын “онц байдал, гамшиг, ослын нөхцөл байдлын улмаас бий болсон хэрэгцээ, шаардлагыг даван туулахтай шууд холбогдох бараа, ажил, үйлчилгээг худалдан авах яаралтай хэрэгцээ бий болсон шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй” нөхцөлд шууд худалдан авалт хийнэ гэж заасныг зөрчсөн байна. аж.

Айсуй өвлийг нийслэлчүүд утаандаа утуулж давах нь тодорхой. Харин утаагүй түлш далимдуулж, мөнгө угаагчдаас улсад учруулсан хохирлыг гаргуулахаар жагсаал, цуглаан, тэмцэл өрнүүлэхэд яагаад болохгүй гэж. “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой, нүүрс баяжуулах, хагас коксын үйлдвэр, нунтаг кокс бэлтгэн нийлүүлэх төсөл гэх мэтээр санхүүжүүлсэн нийт хөрөнгийн зарцуулалтыг нь АТГ-т шалгаж буй юм билээ. Үүнийг шуурхайлан улс, байгууллагад хохирол, алдагдал, өр төлбөр учруулсан буруутай хүмүүсээр нөхөн төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
5 цагийн өмнө
116.206.83.106

Шахмал түлшний барьцалдуулагчийг маш олон хүнийг хордуулсан нийлүүлэгч нь УИХ ын гишүүн асан Оюунхорлын нөхрийн компани гэсэн яагаад чимээгүй болчихвоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.