СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотын гаалийн албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 цагийн өмнө

Гаалийн байгууллагад алба хаагчид албан тушаалаа урвуулж, авлигын хэрэгт холбогдох явдал ужгирсан. Гэвч тэдний холбогдсон хэргийг шалгах шийдвэрлэх ажиллагаа маш уддаг юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн байцаагчаар ажиллаж байсан Э.Баасансувд, П.Баярмаа нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлснийг УЕПГ-ын цахим хуудсанд албан ёсоор мэдээлэв. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт авлигын 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний нэгд нь дээрх хүмүүс холбогдсон юм.

П.Баярмаа, Э.Баасансувд нар гаалийн хяналт шалгалтыг дутуу хийж, нэр бүхий иргэний нэр дээр бүртгэлтэй чингэлэгт ачсан барааг өөрсдөө очиж шалгалгүй, марк, онцлогийг тулган шалгах албан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр тоо ширхэг нь таарч байгаа талаар зөрүүтэй мэдээлэл өгч тухайн иргэнд давуу байдал бий болгож, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх боломж бүрдүүлсэн хэрэгт холбогдсон юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хэрэгт 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхээр гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор болсон байна.

Уг нь энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2024 оны намар шалгаж дууссан ч элдэв арга саамаар шүүх, прокурор, мөрдөх байгууллагын хооронд шидэлцсээр эцэслэн шийдвэрлэж чадаагүй аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.