СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-30

Олон Улсын Санхүүгийн Корпорацын төлөөлөгчидтэй “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун уулзав

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC)-ийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн Сергей Мытарев тэргүүтэй төлөөлөгчдийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун хүлээн авч уулзав. 

Дээрх уулзалтын үеэр талууд Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC) болон “Монголын төмөр зам” ТӨХК хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төсөлд хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлаар ярилцав.

Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC) нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажилладаг санхүүгийн байгууллага юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.