СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-30

УИХ дахь МАН-ын бүлэг газар чөлөөлөлтийн сан байгуулах саналыг дэмжлээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.06.30/ хуралдаж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зайлшгүй шаардлагаар чөлөөлж байгаа газруудад нөхөн олговор олгож, Азийн хөгжлийн банкны жишиг загварын дагуу үнэлгээг хийж, чөлөөлсөн газар дээрээ инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох,

Мөн замын хөдөлгөөнд оролцох үедээ гаргасан зөрчлийг хиймэл оюун ухаан ашиглан хяналт тавих шийдлийг хэрэгжүүлж, . Түүнчлэн Банкны тухай хуульд болон Усны тухай хууль гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Мөн “Гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналт” сэдвээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулга, мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд парламентын тусгай хяналтыг хэрхэн хэрэгжүүлдэг мөн хууль эрх зүйн орчныг хэрхэн зохицуулсан байдаг талаар судалгаа хийлгэж энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж дууссан байна. Судалгаанд нийт “Freedom in the world” тайлангийн үзүүлэлтийг харгалзан, Ардчиллын индексээр өндөр үзүүлэлттэй 27 орныг хамруулж, харьцуулан судалсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Буруу рультэй машины импортыг 2026 оны 1 р сарын 01 ны өдрөөс бүр мөсөн хориглох хэрэгтэй, юун 2030 он бэ? Түгжрэлын гол шалтгаан шүү? Дээр ваютын ханшны өдөөлтбг бий болгож ханшны тогтворгүй байдалд нөлөөлж жилд 700 сая дол гадагшилж байгаа?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.