СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-30

Сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргажээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар 2025 оны 6 дугаар 03-ны өдөр огцорч бүх сайд нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Боловсролын сайдыг үүрэг гүйцэтгэгч П.Наранбаярын тушаалаар 2025.06.05 Шинэ Монгол дээд сургуулийг Их сургууль болгожээ. Мөн дээд сургуулийн бүрэлдэхүүн сургуулийг бие даасан коллеж болгож 2025.06.07-нд тушаал гаргажээ. Өөрөөр хэлбэл нэг сургуулийг хоёр хувааж их сургууль, коллеж болгож 2 ангилалд хамруулан хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгожээ. Ангилал тогтоосон ажлын хэсгийн бүрэлдэхүүн журмын дагуу байгуулагдаагүй. Ашиг сонирхлын зөрчилтэй илт хууль бус шийдвэр гаргасан гэж хувийн сургуулиуд гомдол гаргаж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.