СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-30

С.Цэнгүүн: Эрчим хүчний яам дангаараа бүх төслийг шийдэх гэж байгаа нь асар том ашиг сонирхлын зөрчил

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг эсэргүүцэж байгаа талаараа мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Өнөөдөр олон хуулийн төслүүд болон төсвийн тодотгол явагдаж байгаатай холбоотой олон нийт анхаарах шаардлагатай хуулийн нэмэлт өөрчлөлт явж байна. Энэ бол эрчим хүчний тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал. 6 сарын 23-нд өргөн баригдаад 6 сарын 30-нд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байна. ЭХЯ олон нийтэд танилцуулж, уулзалтууд болон хэлэлцүүлгийн шатуудыг алгасаад яаман дээрээ нэг холбоотой мэдээлэл авсан болоод шууд Эдийн засгийн байнгын хороо руу оруулж ирсэн. Бусад холбоотой талууд саналаа өгч чадаагүй байгаа. 

Эрчим хүчний төсөл нь нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ эх үүсвэрийг зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг хэлнэ гэж нэрлэсэн.

Хуулийн төслийн нэмэлтэд сэргээгдэх эрчим хүчнүүд орхигдуулж барьсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Ингэхдээ эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ гэдэг ойлголтыг оруулж ирж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас гадуур шинээр эрчим хүчний төслүүдийг тухайчилж авч үздэг байна гэсэн үг.

Түүнчлэн өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр зүйл заалтыг нэмсэн. Засгийн газрын өрийн удирдлагатай холбоотой асуудлууд дээр оролцохгүй гэдгээр гаргаж өгч байна. Эрчим хүчний зохицуулах хороо дээр одоогоор олгогдсон тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг ЭХЯ хуулийн нэмэлт дээр өөр дээрээ татаж авч байна. Ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг эрчим хүчний төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах гэдэг нэртэй.. Ажлын хэсэг эрчим хүч нийлүүлэх үнэ, төслийг төрд шилжүүлэх нөхцөл, төслийн хугацаа, санхүүжилтийн зардал, хэмжээ, туслан гүйцэтгэгчдийн чадал, төслийн гүйцэтгэгчийн чадавхыг дангаараа шийдвэрлээд явах гэж байна. Ажлын хэсэг шууд дангаараа шийдвэрлэнэ. Эрчим хүчний салбар дахь том төслүүд тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гацдаг. Цаг хугацаа алддаг нь үнэн. Би чуулган дээр тусгай зөвшөөрлөөс болоод том төслүүд явахгүй байгааг дурдаж байсан. ЭХЯ хэрхэн ажиллах талаар Б.Чойжилсүрэн сайд хэлсэн. Чуулганы танхимд ямар ч асуудал байхгүй. Тусгай зөвшөөрлүүдийг олгож байгаа. Гэвч сар гаруйн дараа эрчим хүчний тухай хуульд ийм том өөрчлөлт оруулж ирнэ гэж зарласан нь зарчимгүй үйлдэл. Чуулганы танхимд эрчим хүчний сайд худлаа ярьж байна уу гэдгийг асуух ёстой. Мэдээж бид эрчим хүчний төслүүдээ хөдөлгөх ёстой. Сайжраад явах ёстой.  

Миний бодлоор, Хэрэв үнэхээр тийм бол ТЭЦ-3-ыг УИХ-ын тогтоолоор дангаар нь оруулж шийдэж болно. Харин ингэхгүйгээр салбарын хуульд бүхэлд нь нэмэлт өөрчлөлт оруулж, тодорхой бус байдлаар олон төслийг хамруулах нь эрсдэлтэй. Энэ нь “гуя дагаж хүзүү” гэдэг шиг олон өөр төсөл дагаж орж ирэх боломжийг хуулиар нээж байна.

УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд, Нэг асуудлыг шийдэх нэрийдлээр бусад хууль тогтоомжийг зөрчиж, тэдгээртэй нийцэхгүй заалтуудыг баталж болохгүй. Үүнийг судалгаагүй, нотлох баримтгүйгээр батлах гэж байгаа нь буруу юм. 

Эцэст нь хэлэхэд цаг үе өөрчлөгдөж байна. Монголын залуучууд өөр сэтгэлгээтэй болсон. Бид хуйвалдаан шиг, эсвэл тохиролцсон байдлыг эсэргүүцэж байна. Зөв зүйтэй төслүүдийг дэмжинэ. Монгол Улсад мега төслүүд хэрэгжих ёстой. Гэхдээ зөв арга замаар, хуулийн дагуу хэрэгжих ёстой гэдгийг онцлон хэлье гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Инженер
3 цагийн өмнө
116.206.83.106

Цэнгүүний Зөв. Чойжоо нэг муу төлөгөн зальтай. Ард иргэдийг тэнэг гээд итгэчихэж хөөрхий.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.