СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-06-30

Орос, Монголын ЗГ хоорондын комиссын геологи, газрын хэвлий ашиглалтын дэд комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Геологи, газрын хэвлий ашиглалтын дэд комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд, сайд Г.Дамдинням Монгол-Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиадыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв. Мөн уулзалтаар хоёр улсын эрдэс баялгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж цаашид хөгжүүлэх зорилгоор харилцан санал солилцлоо.

Түүнчлэн аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжилтэн эксперт солилцох, оюутан сургахад бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Үндэсний геологийн албаны дарга П.Батцацрал, АҮЭБЯ-ны Геологи, цөмийн энергийн хэлтсийн дарга Х.Санчигдорж, тус яамны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Оюунтуяа, Үндэсний геологийн албаны Геологийн судалгааны хэлтсийн дарга Н.Мөнхбилэг, Оросын талын дэд комиссын дарга Гермаханов Асламбек Асхатович, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Геологи, ашиглалтын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Танин Евгений Викторович, Газрын хэвлийн ашиглалтын агентлаг (Роснедра)-ын хэлтсийн дарга Удалов Александр Александрович нар оролцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.