Улсын хэмжээнд өчигдөр /2025.06.29/ 21:30 цагийн байдлаар Төв аймгийн Батсүмбэр, Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан нийт дөрвөн ойн түймрийг бүрэн унтраалаа.
Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд хоёр, Алтанбулаг суманд хоёр буюу нийт зургаан ой, хээрийн түймрийг цурамд оруулсан.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан таван түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 589 алба хаагч, 74 автомашин, нэг нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, хоёр автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 246 хүн, 49 автомашин буюу нийт 858 хүн, 128 автомашинтайгаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.