Зэвсэгт хүчний агаарын цэргийнхэн тэр дундаа цэргийн нисгэгч нар түймрийн голомтуудад гал сөнөөгчдийг хүргэх ажлыг гүйцэтгэж байна.
ОБЕГ-ын захиалгаар 4 удаагийн 23 цаг 31 минутын түймрийн нислэгт давхардсан тоогоор нийт 176 гал сөнөөгчдийг Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Улаан-Уул сум, Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий аймгийн Батширээт сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдуудын түймрийн голомтуудад Ми-171Е загварын нисдэг тэргээр агаараар тээвэрлэн хүргээд байна.
Түймэр гарсантай холбогдуулан газардахад үзэгдэх орчин хязгаарлагдмал болон бусад хүндрэлүүд байгаа ч цэргийн нисгэгч нар мэргэжлийн ур чадвараараа эрхгүй ялгарч байгаад ОБЕГ-ын удирдлагууд талархал дэвшүүлсэн байна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.