СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрчим хүчний гудамжтай холбосон авто замыг нэг сарын хугацаанд хааж засварлана

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын гудамжны авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг нэг сарын хугацаанд хаана.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20-р хороо, Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын гудамжны авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг 2025 оны долдугаар сарын 1-ний 23:00 цагаас наймдугаар сарын 1-ний 06:00 цагийн хооронд хаана.

Энэ хугацаанд цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй долоон хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэх ажлуудыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч нар шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗХГ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.