СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-28

Холимог тулаанаар нэг ч тулаанд оролцож байгаагүй танхай этгээдийг тамирчин гэж байгаад гүн харамсаж байна гэв

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Бусдыг зодож танхайрсан этгээдийн бичлэг цахим орчинд гарч, улмаар түүнийг холимог тулааны тамирчин Г.Чинзориг гэх мэдээлэл байгаа.Тэгвэл "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо"-ноос мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд

Сошиал орчин нэгэн залуугийн хүн бус танхайрсан үйлдлийг холимог тулааны тамирчин гэдэг тайлбартайгаар явж байгаад гүн харамсахын зэрэгцээ энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

"Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо" НҮТББ, MGL-1 Fighting Championship холбоо нь 2009 оноос хойш Монгол улсаас холимог тулааны шилдэг тамирчдыг гарган ирэх, хүүхэд залуучуудад тулааны спортын ач холбогдлыг зөвөөр таниулан сурталчлах чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд манай холбооноос төрөн гарсан аваргууд маань Монгол орноо төлөөлөн дэлхийн холимог тулааны шилдэг холбоод болох UFC, ONE CHAMPIONSHIP, JCK, GLADIATOR зэрэгт Төрийн далбаагаа өргөн тулалдаж байна.

Уг бичлэгт холбогдоод буй Түүний дараагаар сошиал орчинд ямар ч тамирчинд байж болохгүй үйлдэл гаргасан тул цаашид холбооны зүгээс зохион байгуулж буй ямар ч төрлийн арга хэмжээнд оролцуулахгүй гэдэг шийдвэрийг удирдах зөвлөл 2023 онд гаргаж байсан билээ.

Цаашид ч "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо" НҮТББ нь тамирчдын ёс зүйг үргэлж Нэгдүгээрт тавих бөгөөд нийт тамирчин, залуучуудад ёс зүйтэй байх хатуу шаардлага тавьж ажиллана гэдгийг үүгээр хатуу мэдэгдэж байна гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн,
2 цагийн өмнө
116.206.83.106

Тамирчидаа ямар нэг Хэрэгт орооцолдоход манай Холбооны тамирчин биш түлхэж байгааг юу гэж ойлгох уу,,, Шинэчагтага бас л Танхайн хэрэгт удаа ороолцолдож хэргээ шийдүүлэх гээд байж байна, Шинэчагтага танай Холбооны тамирчин мөн биз дээ,,,бас биш юмуу,,,,Чинзориг тулаан хийгээд явж л байсан ш дээ, Та нар Чинзоригийг Дэлхийн аварга нтр гээд л зарлаад байж байснаа мартцан уу,

Durgui hurch bn
2 цагийн өмнө
116.206.83.106

Heeh tseverhen uldeh gj arisaa hamgaalj enetr.Bolij uzee naad buzar tamirchindaa zohih sjiitgeliig ni uguud zailuulaach

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.