СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-06-27

🔴 М.Мандхай: "Дундын хоршоо"-г хөгжүүлэх чиглэлээр нэмэлт зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ?

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн М.Мандхай энэ үеэр Шинэ хоршоо хөдөлгөөний дараагийн үе шат болох "Дундын хоршоо"-г хөгжүүлэх чиглэлээр нэмэлт зээл гаргах эсэх, хэрэв зээл олговол хэзээнээс олгож эхлэхийг асуулаа.

Албаны эх сурвалж:

-Одоо байгаа зээл санхүүгийн ерөнхий гэрээгээр зохицуулагдаж байгаа. Энэ нь малчинд зээл олгоно гэсэн үг. "Дундын хоршоо"-ны зохион байгуулалтад орж байгаа энэ үед зайлшгүй санхүүжилтийн ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага бий. Арилжааны банкуудтай зөвлөлдсөн, эх үүсвэр боломжтой гэх хариуг өгсөн. Бэлтгэл ажил судалгааг хийж дараагийн үе шат руу оруулна гэх хариултыг албаны эх сурвалж өглөө. 

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-Үйлдвэрийн аргаар махны хэдэн хувийг хангаж байгаа вэ? Гар аргаар хэдэн хувиа хангаж байгаа вэ? Махны техникийн зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа махыг үйлдвэрийн аргаар хэзээнээс бүрэн бэлтгэдэг болох вэ?

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Довчинсүрэн:

-Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр худалдааны техникийн зохицуулалт 2023.01.01-ны өдрөөс сургууль цэцэрлэг, эмнэлгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэгжээд эхэлсэн. Сая 2025.01.01-ны өдрөөс бүх нийтээр заавал үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн ашиглана гээд заасан. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны суурь түвшин 2024 оныг бодвол энэ жил 15 хувиар нэмэгдсэн.  

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-ХАА салбарт төрөөс олгож байгаа урамшуулал татаас сүүлийн 30-аад жил олгож ирсэн. ДНБ-ийн эзлэх хувь буурсан, импортын бүтээгдэхүүний хараат байдал нэмэгдсэн, идэж буй хүнс хортой, баталгаагүй, үнэтэй байна. Энэ тойргоос хэзээ гарах вэ?

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-30 жил ийм урамшуулал яваагүй. Сүүлийн жилүүдэд үндэсний хөдөлгөөн гаргаж дотоодын аюулгүй байдал алдагдаж байна гээд "Хүнсний хувьсгал" хөдөлгөөн эхэлсэн. Ахиц дэвшил гарч байна. Та бүхэн дэлгүүр хоршоонд ороод үзвэл дотоодын бүтээгдэхүүний борлуулалт эрс нэмэгдсэн. 52 хүнсний үйлдвэр нэмэгдэж, 400 гаруй бүтээгдэхүүн бий боллоо. Нэг үеэ бодвол тарьдаг, ургуулдаг, бүтээдэг болж байна. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Экспортын шинж чанартай болж байна. Мах, үр тариа, ноос ноолуур арьс шир экспортод гаргах чиглэл рүүгээ хөгжиж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.