Монгол Улсын шадар сайд, Монгол Киргизийн засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан Киргиз улсын сайд нарын танхимын дэд дарга Э.Ж.Байсаловтой албан уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй ажлуудын явц, үр дүнг дүгнэн хэлэлцэж, өмнөх хуралдааны үеэр гарсан шийдвэр, санал, тохиролцооны хэрэгжилтийг гүнзгий авч үзлээ. Түүнчлэн Монгол-Киргизийг засгийн газар хоорондын V хуралдааны бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй, бодитой болгох чиглэлээр санал солилцов.
Талууд худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ирэх жилүүдэд илүү өргөн хүрээнд, үр дүнтэй түншлэл хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Хоёр талын стратегийн харилцааг шинэ шатанд хүргэхийн төлөө харилцан итгэлцэл, бодит үр дүнд суурилсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзлээ дахин нотолсон юм.
Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, иргэдийн амьдралд шууд хүрэх бодит үр дүн авчрахыг зорин ажиллаж буйгаа илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.