СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-27

🔴Гацуурт, Баавгай, Эрээн, Шурадгын гол зэрэг алтны үндсэн ордуудыг тусгай хамгаалалтаас гарах асуудлыг эргэн харах шаардлагатай

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

“Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Засгийн газрын гаргаж буй тогтоолын төсөлд 100 тонн нөөцтэй хамгийн чухал ордууд болох Гацуурт, Баавгай, Эрээн, Шурадгын гол зэрэг үндсэн ордууд багтаагүй байна. УИХ-ын тогтоолыг өргөн барих үедээ нэр дурдсан ордуудыг хассан буюу УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтаас хэсэгчлэн гаргах тухай холбогдох заалтыг хасчээ. Тус асуудлаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас дараах асуултыг асуулаа. 

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:

-Нүүрсний үнэ унаж байгаа энэ үед бусад уул уурхайгаас олох орлогоо нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Алт-3” үргэлжлээд явна гэсэн. Тогтоолын төсөл нь Төсвийн байнгын хороон дээр орж ирсэн. Үүн дээр сайдаас хариулт авахыг хүсэж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-“Алт-3” аян гэж нэрлэж байгаа. Хөтөлбөр гэвэл тусдаа хуультай байх юм билээ. Энэ аяны хүрээнд шууд металлаа өгөх боломжтой алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулъя гэдэг тогтоолын төслийг оруулж ирж байгаа. Ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэхээр тодорхой хэмжээний хязгаарлалтад орчихоод байгаа нөөц нь тогтоогдсон, Гэхдээ яамнаас судалгаа хийж байгаа. Хоёрдугаарт, Алт олборлогч компаниудад татварын дэмжлэг үзүүлье гэж байгаа. Дэлхий дээр алтны үнэ 3300 давсан. Цаашид ч нэмэгдэхээр байна. Харин манайд алт тушаалт 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гишүүд маань тогтоолын төсөл дээр санал гаргах бүрэн боломжтой. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

- Гишүүд тодорхой асуудлууд дээр анхаарал тавьж ажиллаж байгаа бол тал талаасаа оролцоотой, санаа бодлоо нэгтгээд дүгнээд УИХ-аар батлуулах боломжтой. ЗГХЭГ-ын даргатай тус асуудлаар зөвшилцөж ойлголцсон гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Гацууртыг ухвал туул гол үгүй болох байх да одоо зарим газраар шургаж байх шиг харагдсан шүү

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Тусгай хамгаалалтаас нь гаргаж байгаад хулгай хийх нь дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.