УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав. Өнөөдрийн хэлэлцэх асуудалд товлосон хуваарийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
-“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр байгаа юм.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Яаралтай горимоор хэлэлцэхээр болсон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнээс өмнө байнгын хороод болон намын бүлгүүдиийн хурлаар хэлэлцэнэ
Гэхдээ чуулганы хуралдаанаар хэлэлцэхийн өмнө УИХ-ын байнгын хороод, намын бүлгүүдээр хэлэлцсэний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.