Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “FIBA 3x3 2025” ДАШТ болж байна.
Манай эрэгтэй шигшээ баг хэсгээсээ гарч чадаагүй, тэмцээнээ өндөрлүүлсэн бол эмэгтэй шигшээ баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгараад байна.
Тэд өчигдөр хэсгээс шалгарах хариуцлагатай хоёр тоглолтоо Парисын Олимпын аварга Германы шигшээ баг болон Украйны эсрэг хийж хоёр хожил авсан.
Харин өнөөдөр хасагдах шатны тоглолтод БНХАУ-ын багтай 18:30 цагаас тоглох хуваарьтай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.