СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-26

"Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" болов

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" боллоо. Тус зөвлөгөөнд тээврийн салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ахмад, залуу үеийн төлөөлөл болсон 800 гаруй тээвэрчид Монгол орны өнцөг булан бүрээс ирж оролцжээ.

"Тэргүүний тээвэрчдийн улсын анхдугаар зөвлөгөөн"-ийг анх 1964 онд зохион байгуулж байсан бол, "Улсын II зөвлөгөөн" 1982 онд болж байжээ. Харин Автотээврийн 100 жилийн ойн босгон дээр болж буй "Автотээвэрчдийн Улсын III зөвлөгөөн" нь 43 жилийн дараа болж буйгаараа онцлог юм.

Зөвлөгөөний үеэр явагдсан хэлэлцүүлгийн үеэр оролцогчид салбарын хөгжилд шаардлагатай бодлогын шинэчлэл, техникийн дэвшил, сургалт, боловсон хүчний хөгжлийн асуудлыг онцлон дурдлаа. Мөн төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ механизмыг нэвтрүүлэх санал, санаачилга дэвшүүлсэн юм.
Түүнчлэн зөвлөгөөнөөр салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг хамтран тодорхойлж, шийдвэр гаргах түвшний байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.

Зөвлөгөөнд оролцсон талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, автотээврийн салбарыг илүү хариуцлагатай, үр ашигтай, иргэдэд хүртээмжтэй болгохын төлөө хүчин чармайлтаа нэгтгэхээ илэрхийлсэн нь энэхүү арга хэмжээний чухал үр дүн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.