Булган Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Хангал сумын 2-р багийн малчин Х.Эрдэнэбулганд Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийг гардуулан өгчээ. Тэрээр Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар өргөтгөсөн хуралдааны үеэр нүүдлийн мал аж ахуй, монгол ахуй соёлын талаар үнэтэй санал хэлсэн юм. Түүний хэлсэн саналыг төр засгаас үнэлэн дээрх шагналыг олгосон байна.
Аймгийн Засаг дарга "Буянт мал сүргээ 5 төрлөөр өсгөн, бусдад үлгэр жишээ болж амьдраарай" хэмээх ерөөлийн үгтэй шагналыг гардуулан өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.