СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-26

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт: Ганц Оюутолгой биш уул уурхайг дагаж хөгжиж байгаа улс гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
5 цагийн өмнө

Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригтоос Оюутолгойн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр "Та бүхний таньдаг мэддэг хамаатан, садан найз нөхдөөс Оюутолгойд ажиллаж байгаа гэх хүмүүс байгаа биз дээ. Энэ бол энэ гэрээний хамгийн том үр дүн. 2024 онд л гэхэд 400 гаруй сая долларын татвар төлсөн. Монголын компаниуд тийшээ ханган нийлүүлэлт хийж байна. 

2008 онд биднийг ажил авч байхад нөхцөл байдал хүнд л байсан. Цалингаа тавьж чадахгүй. Тэр үед улсын төсвийн орлого 1.8 их наяд байлаа. Бүхэл бүтэн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 70-80 тэрбум байл уу даа. Оюутолгойг ашиггүй гэж шүүхдэж байгаа биш байх. Татварын асуудлаар өчнөөн компани шүүхддэг. 1.8 их наядын төсвийн орлого өнөөдөр 33 их наяд болчихсон байна. Ганц Оюутолгой биш уул уурхайг дагаж хөгжиж байгаа улс  гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. 

Онтреголдын лиценз дээр шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь зүйтэй" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.