СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-26

П.Наранбаяр: Шалгадаг байгууллагууд нь шалгаад дүгнэлтийг гаргаг. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
3 цагийн өмнө

Өчигдөр /2025.06.25/ Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн.

Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн ажиллаж байсан "Шинэ Монгол" сургуулийнхаа "СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ" төсөл рүү 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэх мэдээлэл дэлгэсэн. 

Тэгвэл өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр хариу мэдээлэл өглөө. Тэрбээр "Өмнөх сайдын хийж байсан төслийг үргэлжлүүлж, 120 сургуульд санхүүжилт шилжүүлсэн нь үнэн. Ж.Галбадрах гишүүний үүсгэн байгуулсан ТББ сонгогдсон. Сургуулиуд өөрсдөө хүсэлтээ гаргаж, сонгосон. Шалгадаг байгууллагуудад нь бүрэн шалгуулна. Мэргэжлийнхээ дүгнэлтийг гаргаг. Надад буруу хийсэн зүйл, хууль зөрчсөн зүйл байхгүй" гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Мөнгөний чөтгөр минь өөрөө огцрох өргөдөлөө өг. Дараагийн УИХ д сууя гэвэл унаж босож сур.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.