СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-26

“Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
6 цагийн өмнө

Тамхины хяналтын тухай хуулийн төсөлд 2030 он гэхэд тамхины онцгой албан татварын хувь хэмжээг 12 дахин өсгөхөөр тусгасан. Тамхидалтыг бууруулах арга зам гэж үзэж байгаа дээрх өөрчлөлтүүд нь сөрөг үр дагавруудыг үүсгэж болох эсэхийг хууль санаачлагчид хэрхэн судалсан нь тодорхойгүй. Зах зээлийн зарчмаараа “хуурамч, хулхи, хууль бус” зүйлгүйгээр цэгцэрсэн зах зээлийг хуулиа сайжруулах нэрийн хууль бус хар зах болгох эрсдэл ч харагдаж байна.

“Бүх төрлийн тамхи, цэнэглэх шингэнд амт оруулах бодис, бэлдмэл нэмсэн байхыг хориглох тухай заалтыг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгаад байгаа. Энэ юу гэсэн үг болохыг хамгийн хялбараар тайлбарлая гэвэл манай зах зээлийн 50 хувийг эзэлдэг esse change хэмээх гаатай тамхийг хилээр оруулах, худалдаалахыг хориглоно гэсэн үг юм. Гаа бол амт, үнэр оруулагч мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Мөн олон нийтийн саналыг авахаар танилцуулаад байгаа Тамхидалтыг бууруулах арга зам гэж үзэж байгаа дээрх өөрчлөлтүүд нь сөрөг үр дагавруудыг үүсгэж болох эсэхийг хууль санаачлагчид хэрхэн судалсан нь тодорхойгүй байна.

АНУ болон Европын Холбооны жишээнээс харахад хэтэрхий хориглож, хязгаарлах арга барилаар хандах нь хуулийн зохицуулалтаас гадуурх худалдаа, наймаа цэцэглэж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах төдийгүй хууль сахиулахад ихээхэн хүндрэл учирдаг байна.Тамхины хэрэглээг хянах нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий төрийн бодлогын нэг хэсэг мөн байж болох ч үйлдвэрлэгчдэд хамаарах стандартыг дотоодын хууль тогтоомждоо хэт хатуу, явцуу байдлаар тусгах нь хэрэгжих магадлалыг төдий чинээ багасгаж буйг хэлэх нь зүй. Тухайлбал, “бүх төрлийн тамхи, цэнэглэх шингэнд амт оруулах бодис, бэлдмэл нэмсэн байхыг “ хориглох тухай заалтыг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгаад буй.

Тамхи хэдий эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ч шууд утгаар хор мэт авч үздэггүй, тэр хэрээр үйлдвэрлэл нь өөрийн стандарт, онцлогтой аж. Тамхин бүтээгдэхүүнд ашигладаг олон бодис давхар зориулалттай байдаг аж. Тухайлбал, глицерин, сахар зэрэг нь амт оруулах зорилгоор бус, тамхины чийгшлийг зохицуулж, задарч бутрахаас хамгаалах үүрэгтэй, электрон тамхинд бол уур үүсгэх зориулалтаар ашиглагддаг. Тийм болохоор үнэр, амт оруулагчийг нэг мөр ангилахад төвөгтэй байдаг аж. Манай хууль санаачлагчид чухам юуг хэлээд буйгаа өөрсдөө бүрэн мэдэж байгаа эсэх ч эргэлзээтэй. Учир нь үнэр, амт оруулагчийг яв цав ангилан зааглахгүйгээр ерөнхийлөөд хориглочих тохиолдолд хууль, эрх зүйн талаас зөрчил дагуулахаас гадна технологийн хувьд хянах боломжгүй, адаглаад л нарийн шинжилгээний лаборатор шаардагдана.

Тухайн бүтээгдэхүүнийг тодорхойлогч амт, үнэрийг бий болгож буй нэмэлт бодисыг ангилан ялгах зүй. Харин донтуулах болон хортой чанарыг нэмэгдүүлэх, хавдар үүсгэх, мутацид оруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах шинж чанартай бол хориглох нь зөв.Эцсийн дүндээ хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулахаас гадна нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар нь түүнээс ч илүү байх болов уу.

Үнэр, амт оруулагчийг технолог мэдэхгүйн уршгаар хавтгайруулан хориглох тохиолдолд дээрх нааштай үзүүлэлт орвонгоороо эргэж мэднэ. Үүний бодит жишээ нь янжуурын хууль бус худалдаа зах зээлийнх нь 92 хувийг эзэлж буй Тажикстан юм. Тэгэхээр тамхин бүтээгдэхүүнд үнэр, амт оруулахыг хориглох нь сайхан санаа боловч тодорхой шалгуурыг боловсруулж, хоёрдмол утгаар тайлбарлах боломжийг хаахгүй бол хуулийн хэрэгжилт худлаа болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.