СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уралдаанч хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяачид хорих ял оноов

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
7 цагийн өмнө

Наадам айсуй энэ oөдрүүдэд хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд анхаарахгүй бол эрүүл мэнд, амиараа хохирох явдал гарсаар буй. Уяачид хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, стандартад нийцсэн хамгаалалтын хувцас өмсөөгүйгээс амь, эрүүл мэнд нь хохирвол ялтан болж болзошгүй тохиолдол ч байна.

Тодруулбал, Өвөл, хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглохыг төрийн болон иргэний нийгмийн олон байгууллага шаарддаг. Ийм үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хурдан морь барианы газарт 2024 оны гуравдугаар сарын 13-нд уяач Я.Цогбадрах хурдан хээр азаргаа хөлслөхдөө “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангалгүй, хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр насанд хүрээгүй хүүхдэд унуулсан аж. Гэтэл уралдаанч хүүхэд мориноос унаж, чирэгдэн толгойдоо авсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

Энэ хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсгийн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд эл хэргийг хэлэлцээд уяачид нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял шийтгэж,. Өмнөговь аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Я.Цогбадрах, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм. Харин тэд Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дагуу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эсэхийг хэлэлцэхээр болоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.