СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөговийн Гурвантэст үер бууж дөрвөн гэр, нэг машин усанд автжээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 цагийн хооронд усархаг бороо орчсны улмаас айлын гэр, хашаа, автомашин усанд автаж зарим гэрүүд урссан гэх дуудлагыг онцгой байдлын алба 06.25-ны өдрийн 16:40 цагт хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Тост”, “Мөргөцөг” хорооллуудад нийт дөрвөн гэр үерт автаж нурсан, иргэн А-гийн “Приус-20” суудлын автомашин усанд автсан байсныг татан гаргажээ. Мөн 20 иргэн /үүнээс 12 хүүхэд/-ийг нүүлгэн шилжүүлж, баригдаж байгаа 40 айлын орон сууцны байрны зоорийн давхарт орсон усыг мотопомпоор соруулан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Энэ иймэрхүү аймаар болсон зүйлсээ зүгээр шатаагаад устгавал дараа нь байгаль орчинд бохирдол үүсэхгүй байх юм даа. Энэ гялгар уут гэрийн дээвэртэй тавиад тэр нь сэмэрч урагдаад зүгээр л хотын цэг дээр хаяхын оронд хуванцараар юм хийдэг хүмүүс өгмөөр юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.