Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Монгол орны эдийн засгийн тулгуур багана болсон олборлох салбар, аж үйлдвэрийг төлөөлсөн яам монгол төдийгүй дэлхий дахинд үүсээд байгаа эдийн засгийн хүнд нөхцөлд ачааны хүндийг үүрнэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам улс орны төсвийн 33, экспортын 94 хувийг дангаараа бүрдүүлдэг. Манай салбар энэ удаад хамгийн бодит үр нөлөөтэй үйлдэл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх вэ гэдгийг та бүхэн харж байна.
Олон ажил төлөвлөж байна. Хамгийн түрүүнд уул уурхайн бодлогыг зөв зохистой авч явах бодлогыг хийх ёстой. Нэгдүгээрт, Манай орны эдийн засаг овор хэмжээ ихтэй минерал болох нүүрс, жонш, төмрийн хүдэр зэрэг логистик шаарддаг минералд суурилсан эдийн засагтай болчихоод байна. Мөчлөг дагаж өөрчлөгддөг салбарын хувьд салбартаа төрөлжүүлэх ажлыг хийх ёстой байдаг. Өнгөт металлын салбараа дэмжих ёстой тул зөрж өсөж, буудаг тогтолцоотой учраас бодлогын суурь болгож, "Алт-3" аяныг идэвхжүүлэх тогтоолын төслийг бэлтгэж байна. Засгийн газрын шийдвэр гарсан ч УИХ-ын тогтоолын төсөл гарах шаардлагатай байна.
Алтны үнэ өнгөрсөн оноос 36 хувиар өсөж, энэ баялгийн төлөө өрсөлдөж байгаа энэ үед манайд тушаалт 16 хувиар буурсан. Дэлхийд 1 унц алтны үнэ 3300-аас дээш үнэлгээтэй болчихсон. Бид бүртгэгдсэн 500 орчим тонн алтныхаа шууд олборлох боломжтой 100 тонн алтны ордыг эргэлтэд оруулах боломжийг нээж өгнө. Хайгуулын тусгай зөвшөөрлийг авдаг, эзэмшдэг нөхцөлийг хөнгөвчилнө. Олон улсад ашигладаг хурдтай, хөрөнгө оруулагчид ээлтэй байдлаар өөрчилнө. Хоёрдугаарт татварын босго буюу борлуулалтын хоёр шатлалт тогтолцоог олон үе шаттай болгож, хэмжээнээс хамаарсан татварын тогтолцоотой болгох тогтоолыг өргөн барина. 6 тэрбумаас дээш олборлосон бол 25 хувийн татвар авдаг байдлыг шаталсан эрхзүйн зохицуулалтыг хийнэ.
Түүнчлэн дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ огцом хэлбэлзэлтэй, цаашдын төлөв тодорхойгүй, таамаглах боломжгүй нөхцөл байдалтай байна.
Үүнтэй холбогдуулан:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв.
Зөв