СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-25

Бамбай хошуут могойд энэ жил зургаан хүүхэд хатгуулжээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирсэн, бага насны хүүхэд хатгуулах тохиолдол нэмэгджээ.

ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг:

-2024 оны байдлаар могойд хазуулсан зургаан хүн манай төвд хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлээгүй ч хүлээн авахад хандаад тусламж үйлчилгээ аваад явж буй тохиолдлууд бий. Зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хаван хавдар ихтэй, хордлогын байдалтай, хүндрэлтэй хүмүүсийг бид хүлээн авч, хэвтүүлэн эмчилдэг. Энэ жил могойд хатгуулсны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс зургаа нь хүүхэд байна гэв.

Могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэх

  • Ой мод бут сөөг асгаттай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх
  • Могой таарвал чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх
  • Өндөр авс, буттай газраар явахаас зайлс хийх
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй өвслөг газар орхихгүй байх
  • Хүүхдийн тоглоом, гадуур явсан тэргийг тогтмол шалгахыг холбогдох албанаас зөвлөв.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.