СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-25

🔴LIVE: Н.Учрал: Хурал, зөвлөгөөнийг төсвөөр санхүүжүүлдэг байдлыг зогсооно

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах мэдээлэлийг өгөв. 

Тэргүүн шадар сайд, ЭЗХ-ийн сайд Н.Учрал:

-Манай улсын эдийн засгийн бүтэц хос хамааралтай. Экспортын болон төсвийн орлогын аль аль нь уул уурхайгаас хамааралтай. БНХАУ-д нүүрсний эрэлт багасвал дагаад багасдаг. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал манайд нөлөө үзүүлж байна. Үндсэн орлого болох нүүрсний үнэ 39 хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ 71 ам.доллартой байна. Гэтэл нүүрсний үнийг 80 ам.доллароор төсөөлж байсан нь өөдрөг төсөөлөл. Орлого 39 хувиар буурсан. Нүүрсний үнэ буурахад татвар мөн төдий хэмжээгээр багасаж байгаа. АМНАТ-ийн төлөлтөөс гадна хэмжээ багасаж байгаа.

Цаашдаа нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 13-30 хувиар буурна гэсэн тооцоолол гарсан. Тийм ч учраас 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг эргэж харах шаардлага үүсээд байна.

Мөн гаднаас хөрөнгө оруулалт татах, урьсан шигээ хамгаалдаг байх зарчим руу шилжинэ. Улстөрийн эрх, эрх чөлөө бол эдийн засгийн эрх, эрх чөлөөгөөр баталгааждаг. Тийм учраас . Дөрвөөс таван төсөл үргэлжилнэ. Бусад таван төслийг зайлшгүй хойшлуулах шаардлага үүсэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдийг 14 аргачлалаар үнэлээд заримыг нь хойшлуулах шаардлага үүсэж байна.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, . Гадаад дотоод томилолтыг хумина гэдгийг ойлгох ёстой. Наадмын өмнө зохион байгуулагддаг Эдийн засгийн форумыг өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр ярилцсан. Гадаадын хөрөнгө оруулагч өндөр оролцоотой оролцоно. Гэхдээ энэ жилийн хувьд төрийн бус байгууллагатай хамтраад хувийн хэвшлийн санхүүжилт дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж, төр зөвхөн оролцоно. Цаашдаа гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нараа
1 цагийн өмнө
116.206.83.106

Биднээс татвар татаад, тэр мөншөөр гадаадад байнга аялдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Туршлага судаллаа л гэдэг.... яг хэвээрээ л ажил явдаггүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.