СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-25

Усны ослоор долоон хүүхэд амиа алджээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Ой, хээр түймэр, гол, усны осол, ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийв.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Нийт нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаагийн улмаас ой, хээрийн түймрийн осол нэмэгдэж байна. Мөн усны осол их бүртгэгдэж байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувь өссөн дүн юм. Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 30 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 10 гаруй удаагийн түймэр бүртгэгдсэн байна. Энэ жилийн 6-8 дугаар сард үерийн эрсдэл их түвшинд байхаар байна.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:

. Мөн нутгийн хойд хэсгээр бороошиж, бага зэрэг сэрүүсч, ялангуяа 28-29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний усархаг дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул болзошгүй наршилт, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа:

-Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдсан байна. Мөн усны ослын хувьд 12 гол, 2 нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар 2-с дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг удаа усны осол бүртгэгдсэн. Харин он гарсаар улсын хэмжээнд . Харин 23 хүн буюу 16 том хүн, 7 хүүхэд амь насаа алдаад байна. Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.