СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-06-25

О.Сийлэгмаа: Хуулийн дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүүхэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс хасагдсан гэх асуудалд тайлбар өгчээ.

БЗС-ийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа:

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 201.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй юм. тул энэ талаар өөрт нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж байсан. Мөн яг үүнтэй адил тохиолдол өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхдэд тохиолдож гишүүн өөрийн хүсэлтээр татгалзаж байсан удаатай гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
6 цагийн өмнө
116.206.83.106

Хуулиа мэдсээр бж хүүхдээ зүтгүүлж л байдаг.эхнээс нь өөр арга зам хайх нь яасан юм бэ.эд нар нээрээ үнэн өлөн хүмүүс юм аа.

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Энд Ганбаатарын хүүхэд биш өөр гишүүний хүүхэд байсан бол Ганбаатар юу гэж ярих нь тодорхой. Гэснээс өнгөрсөн жилүүдэд улс төрчийн гэр бүл, үр хүүхдүүд ийм тийм юманд хамрагдаж зээл тусламж авч байна энэ тэр гээд л олон юм ярьж байж л гишүүн болдог нөхөр чинь энэ Ганбаатар шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.