СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-25

Яамдын орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар,

  • 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдаж өөрчлөлт оруулах хуулийн төслүүд,
  • Яамдын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг тогтоох тухай ЗГ-ын 2025 оны 119-р тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай ЗГ-ын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар,
    Бусад зэрэг асуудлуудыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.