СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-25

Элчин сайд нарт хөрөнгө оруулалт татаж, санаачилгатай ажиллахыг үүрэг болгожээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийсэн байна. Тус уулзалтад нийт 34 Элчин сайд болон Ерөнхий консул, Консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлага оролцжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон улсын харилцааны нөхцөл байдлаас үүдсэн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах,

Түүнчлэн олон улсын харилцаанд үүссэн ээдрээтэй нөхцөл байдалд “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” суурь зарчмыг тууштай баримталж,

Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, төрийн бүтцийг цомхон, зохистой, уялдаа холбоотой, илүү хариуцлагатай болгохыг зорьж байгааг, энэ нь зөвхөн хэмнэх алхам биш, харин бодлого, хэрэгжилт, хариуцлагын гүйцэтгэлийг нэг цонхонд төвлөрүүлж, институт хоорондын давхардлыг арилгах стратегийн өөрчлөлт гэдгийг, төр өөрөө бүсээ чангалах “Хэмнэлтийн тодотгол”-ыг УИХ-д өргөн барихаар Засгийн газар хэлэлцэж буйг тэмдэглэлээ.
Улс орны оршин тогтнох үндсийг бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай гадаад орчныг бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарч, гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгч эн тэргүүнд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай Ерөнхий сайд уулзсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.