СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-24

🔴LIVE: МҮЭХ-г шинэчлэх түр хорооны гишүүд АТГ-т хандав

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 цагийн өмнө

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэх түр хорооны гишүүд МҮЭХ-ны удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар хандлаа. 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэх түр хорооны гишүүд: 

-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэх түр хорооны гишүүд долоо дахь өдрөө ажиллаж байна. МҮЭХ-ны ерөнхий зөвлөлд гурван зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Үүнд, төлөөлөл багатай бага хурлыг зогсоох, хурлын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх, өөрсдөдөө зориулж оруулсан дүрмийн өөрчлөлтүүдийг өөрчлөх зэрэг юм. Өнөөдрийн байдлаар ямар нэг хариу өгөөгүй учир АТГ-т хандаж байна. 

Учир нь, маргааш нөгөөдөр хоёр өдөр МҮЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох хурал хуралдах гэж байна. МҮЭХ 200 мянган гишүүнтэй. Гэтэл 21 аймгийн төлөөлөл бүхий 260 гишүүн энэ байгууллагын хувь заяаг шийдвэрлэх гэж байна. Ерөнхий зөвлөлд жирийн гишүүд байдаггүй. Хэрэв өргөн бүрэлдэхүүнтэй хийвэл эдгээр хүмүүс сонгогдохгүй байх өндөр магадлалтай. Иймээс маргаашаас эхлэх хурлыг хуралдуулахыг эсэргүүцэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.