СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой тусгана

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

НИТХ-ын дарга А.Баяр мопед, скүүтэрийг нэгдсэн зогсоолтой болгох, явган хүний зам дээрх хурдны хязгаарлалтын тохиргоог хийх талаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцаж үүрэг өгсөн билээ.

Тэгвэл энэхүү үүргийн дагуу НИТХ-ын даргын захирамжаар чиг үүрэг бүхий байгууллага болон аж ахуй нэгжийн төлөөллөөс бүрдэх холбогдох Ажлын хэсэг байгуулагдсан юм.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтоор ахлуулсан уг ажлын хэсэг өнөөдөр хуралдаж мопед, скүүтэрээс сэргийлэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу нөхцөл байдлыг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, нэгдсэн дүгнэлтэд хүрэх талаар хуралдлаа.

Өчигдрийн /2025.06.23/ хурлаар дараах асуудалд саналаа нэгтгэж ирэх долоо хоногийн хуралд танилцуулахаар боллоо.

-Мопед, скүүтэрийн хэрэглэх хугацааг тогтоох

-Унах бүсийг тогтоох

-Насны хязгаарыг тогтоох

-Ангиллыг олон улсын стандартын дагуу тодорхой болгох

-Хурдны хязгаарыг бүсчилж тогтоох

-Нэгдсэн зогсоолтой болгох

-Тэмдэг, тэмдэглэгээтэй болгох

-Стандарттай болох

-Үүрэг хариуцлагыг тодорхой тусгах.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.